1
誓詞 / Тангараг — китайською та монгольською мовами

Китайсько-монгольська книга-білінгва

希波克拉底

誓詞

Хиппократэс

Тангараг

仰赖医神阿波罗、埃斯克雷波斯及天地诺神为证,鄙人敬谨直誓:愿以自身能力及判断力所及,遵守此约。

Доор өргөх тангараг, өчих өчил бичиг юүгээ өөрийн хүчин ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполлон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуусан охид дагинас хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч түмэн мэлмийн өмнө андгайлсугай.

凡授我艺者,敬之如父母,作为终身同业伴侣,彼有急需,我接济之。视彼儿女,犹我兄弟,如欲受业,当免费并无条件传授之。凡我所知,无论口授书传,俱传之吾与吾师之子及发誓遵守此约之生徒,此外不传与他人。

Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртснээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай! Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, анагахуй эрдэм юугээн тэднийг судалъя хэмээн хүсвэл ямар ч харамж шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасу. Сургаал зааж, аман хичээл, сургах бусад бүхнийг өөр хэнд ч бус, өөрийн болон багшийн хөвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу ам өчил андгай тангаргын барилдлагат шавь нартаа сонсгож байсуу.

我愿尽余之能力与判断力所及,遵守为病家谋利益之信条,并检柬一切堕落和害人行为,

Би бээр өвчтөний ахуй дэглэмийг тэдэнд аливаа хор хөнөөл, шударга бусын гэм хүргэхээс татгалзан, өөрийн хүчин чадал, ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний тус буянд чиглүүлсүгэй.

我不得将危害药品给予他人,并不作该项之指导,虽有人请求亦必不与之。尤不为妇人施堕胎手术。我愿以此纯洁与神圣之精神,终身执行我职务。

Aмь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг би надаас гуйх хэн бээр хэрхэвч үл өгсүү. Тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэх зам мөрийг хэнд ч үл заасу би. Түүнчлэн ямар ч бүсгүй хүнд үр хөврөл хөндөх хэрэглэл (ерөндөг) үл гардуулсуу. Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаан насан туршид, гэм зэмгүй, ариухнаа хөтлөн залсуу.

凡患结石者,我不施手术,此则有待于专家为之。

Цулст нь чулуу тогтохуй өвчнөөр энэлэгчдийг ямар ч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.

无论至于何处,遇男或女,贵人及奴婢,我之唯一目的,为病家谋幸福,并检点吾身,不作各种害人及恶劣行为,尤不作诱奸之事。

Ямар ч айлд орвол, аливаа санаатай, шударга бус, хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр, иргэн, боол, хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж, гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.

凡我所见所闻,无论有无业务关系,我认为应守秘密者,我愿保守秘密。

Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийн зарлан задалж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон, тэр мэтсийг хүний нууц гэмээн таг дуугүй өнгөрч байя.

尚使我严守上述誓言时,请求神祗让我生命与医术能得无上光荣,我苟违誓,天地鬼神实共亟之。

Андгай тангараг юугаан эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийн яруу алдар олдох болтугай! Тангаргаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэрэг нь хүртэх болтугай.

Реклама